Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д эмгэнэл илэрхийлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д эмгэнэл илэрхийлэв.

ЭМГЭНЭЛД,

“Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Итэвон хороонд болсон олон нийтийн арга хэмжээний үеэр олон арван хүний амь эрсдэж, харамсалтай үйл явдал болсонд Танд болон Танаар дамжуулан найрсаг Солонгосын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Монголчууд бид манай стратегийн түнш, дотны анд Бүгд Найрамдах Солонгос Улсын ард иргэдтэй энэ амаргүй цаг үед сэтгэл зүрхээрээ хамт байж, амь насаа алдсан иргэдийн гэр бүлд учирсан уй гашууг чин сэтгэлээсээ хуваалцаж байна.

Гүнээ хүндэтгэсэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ” гэжээ.

УКРАИН: Оросууд Запорожжийн гол дэд бүтцэд халдсан гэв
УКРАИН: Оросууд Запорожжийн гол дэд бүтцэд халдсан гэв
 
ВИДЕО:  Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
ВИДЕО: Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.