Хятад дахин хэдэн сая хүнийг хөл хорионд оруулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад дахин хэдэн сая хүнийг хөл хорионд оруулжээ

This photo taken on September 17, 2022 shows a health worker taking a swab sample from a young resident to be tested for the Covid-19 coronavirus in Chengdu

/2022.10.28/: БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин "Ковидийг тэглэх" бодлогыг баримталж байгаатай холбоотой Хятад даяар олон арван хотууд, тэр дундаа коронавирусын халдвар анх бүртгэгдсэн Ухань хотод хөл хорио тогтоогоод байна.

Ухань хотын нэгэн дүүргийн 800,000 гаруй хүнийг аравдугаар сарын 30 хүртэл гэртээ байхыг уриалав.

"Бид энэ бүхэнд улам бүр дасаж байна. Улам бүр дөжирч байна" гэж нутгийн нэгэн иргэн Ройтерс агентлагт ярьжээ.

Дэлхийн хамгийн том iPhone гар утасны үйлдвэр байрладаг Жэнжоу хот ч мөн адил хөл хорионд оржээ.

Ингэж хөл хорьж байгаа шалтгаан нь Хятадад гурав дахь өдрөө дараалан 1,000 гаруй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой юм.

Энэ сарын эхээр Ши "Тэг Ковид" бодлогыг зөөлрүүлэхгүй байх талаар ярьж, үүнийгээ "вирусын тархалтыг зогсоох ардын дайн" гэж нэрлэсэн юм.

Аравдугаар сарын 24-ний байдлаар тус улсын 28 орчим хотод тодорхой хэмжээний хөл хорио тогтоогоод байна гэж шинжээч Номура Ройтерс агентлагт хэлсэн бөгөөд тэрээр, Хятадын ДНБ-ий бараг дөрөвний нэгийг хариуцдаг бүс нутагт 207 сая орчим хүн хоригдоод байна гэжээ.

Сүүлийн өдрүүдэд улс орон даяар 200 орчим байршилд хөл хорио тогтоосон бөгөөд үүний дийлэнх нь өндөр эсвэл дунд эрсдэлтэй гэж тэмдэглэгдсэн хэсгүүд байна. Өөр өөр бүс нутгийн оршин суугчид эрсдэл багатай, дунд эсвэл өндөр эрсдэлтэй бүсэд байгаа эсэхээс хамааран өөр өөр дүрэм журамд захирагддаг.

Ухань хотод энэ долоо хоногт өдөрт 25 хүртэлх шинэ халдвар бүртгэгдэж, сүүлийн хоёр долоо хоногт 200 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Foxconn's Zhengzhou Plant is now offering Bonuses to Recruit Workers for  iPhone 14 Mass Production - Patently Apple

Жэнжоу хотод Apple-ийн томоохон үйлдвэрлэгч Foxconn компаний цөөн тооны ажилчид "тахал өвчинд нэрвэгдсэн" гэж үйлдвэрлэгч ВВС-д ярьжээ." Энэ нь шинэ iPhone 14-ийг бүтээж буй Apple-ийн хувьд чухал үе юм.

Хятадын өмнөд төв Гуанжоу хотод энэ долоо хоногийн пүрэв гарагт вирусын 19 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс шалтгаалж танхимд хичээллэх, ресторанд хооллохыг түр зогсоосон байна.

Blue iron walls are used to temporarily isolate and control a residential community in Shanghai, Oct 25

Энэ долоо хоногийн эхээр бүс нутгийн нийслэл Лхас хотод Ковид-ын эсрэг хатуу арга хэмжээг эсэргүүцсэн ховорхон тохиох томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаалыг харуулсан бичлэг гарч ирсний дараа Түвд зэрэг цаашдын бүс нутгуудыг ч хөл хорионд оруулсан байна.

Тус хот вирусын эсрэг тэмцэж байгаа тул бараг гурван сарын турш хөл хорионд оржээ. Пүрэв гарагт орон нутгийн албаны хүмүүс Лхас хотод Ковидийн найман шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж мэдэгдэв.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон зуун хүн жагсаал хийж, цагдаа нартай мөргөлдөж байгааг харуулсан олон видео бичлэгүүд гарчээ. Тэднийг ихэвчлэн Хан үндэстний цагаач ажилчид байсан гэж мэдэгджээ. .

Хэдийгээр дэлхийн бусад хэсэгт харьцангуй бага хэмжээний дэгдэлт гэж тооцогддог ч Хятад улс Ковидыг тэглэх хатуу бодлогыг баримталдаг бөгөөд эрх баригчид дэгдэлтийг арилгахыг хичээсээр байна.

Үүний үр дүнд тус улсын эдийн засаг ч хүнд байдалд орсон бөгөөд ДНБ зургаадугаа сарын эцэс хүртэлх гурван сарын хугацаанд өмнөх улирлаас 2.6 хувиар буурсан байна.

Эх сурвалж: BBC

Б.ХИШИГЖАРГАЛ: УНТЭ 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаа 30 сая төгрөг олгосон
Б.ХИШИГЖАРГАЛ: УНТЭ 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаа 30 сая төгрөг олгосон
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.