Х.Нямбаатар: Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүүг залилсан этгээд АНУ-руу зугтсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүүг залилсан этгээд АНУ-руу зугтсан

/2022.10.28/ "Гадаадын хөрөнгө оруулагчид"-ыг залилсан хэргүүдийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой би сүүлийн нэг сарын хугацаанд 2 ч удаа уулзаж байна. Уржигдар бас бид нартай ирж уулзаад явсан.

Макс Жонсоны ярьж байгаа зүйл нь "Миний асуудлыг шийдээд өгөөч, би цаашид Монгол Улсад шударгаар хөрөнгө оруулалт хийж танай улсын эдийн засагт хувь нэмэр оруулмаар байна" гэсэн.

Дэлгэр сумын нутагт байдаг орд дээр хамтарч ажиллая гээд н.Буянтогтох гэдэг хүнд 19 сая доллар бэлнээр өгөөд залилуулсан. н.Буянтогтох гэдэг хүнд тавьсан хилийн хоригийг шүүгч нь цуцлаад, улмаар АНУ-руу зугтчихсан. Энэ хүн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай хамааралтай. Бид АНУ-ын элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт тавьж, би өөрөө биечлэн уулзсан. Гэсэн ч одоогоор асуудал шийдэгдээгүй байна.

н.Буянтогтохын хилийн хоригийг цуцалсан Х гэх шүүгч одоо ажлаа хийж байгаа. Үүнийг Макс Жонсон сонсоод арайчдээ гээд толгой сэгсэрч байна гэв.

1 сая долларын санхүүжилттэй мод үржүүлгийн газар Дорнод аймагт байгуулна
1 сая долларын санхүүжилттэй мод үржүүлгийн газар Дорнод аймагт байгуулна
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.