Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны жилийн уулзалтыг даргаллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны жилийн уулзалтыг даргаллаа

/2022.10.27/: Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны долоо дахь удаагийн жилийн уулзалт 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр цахимаар зохион байгуулагдаж, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан даргалагчаар оролцлоо.

Энэ жилийн уулзалтын “Захирлуудын зөвлөлийн хурал”-д Монгол Улс анх удаа даргалагч орноор сонгогдон оролцсон бөгөөд тус банкны үүсгэн байгуулагч анхны 50 орны нэг юм.

АДБХОБ нь Ази бүсийн улс орнуудын дэд бүтцийн салбарт тулгарч буй хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх, зөв зохистой хуваарилж бүс нутгийн хөгжилд түлхэц болохуйц хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Азийн олон улсын томоохон санхүүгийн байгууллага юм.

Долоо дахь удаагийн жилийн уулзалтад гишүүн 41 орны Сангийн сайд болон Төв банкны ерөнхийлөгчид, бусад 93 орны төлөөлөгчид ажиглагчийн байр сууринаас оролцож макро эдийн засгийн өнөөгийн байдал болон цар тахлын дараах тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцов.

Эх сурвалж: Сангийн яам

Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд тодорлоо
Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд тодорлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.