Зэрлэг ан амьтны усан хангамжийг нэмэгдүүлэхээр ус хуримтлуулах хөв байгуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зэрлэг ан амьтны усан хангамжийг нэмэгдүүлэхээр ус хуримтлуулах хөв байгуулжээ

May be an image of outdoors

/2022.10.26/: Говийн их дархан цаазат газрын А хэсэг Монгол улсдаа хамгийн том газар нутагтай улсын тусгай хамгаалалттай газар нь нэн ховор Мазаалай баавгай, Хавтгай тэмээний гол байршдаг нутаг юм.

Амьтад нэг уст цэгээс нөгөө уст цэг хүрэхэд 80-150км замыг туулдаг ба энэ нь хэтэрхий хол гэсэн үг юм. Иймд зэрлэг амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2022 оны аравдугаар сарын 20-25-ны өдрүүдэд Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилтээр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Баян амны сайр, Баян-Өндөр сумын Хатан суудлын тал, Говь-Алтай аймгийн Алтай сумын Тооройн хоолой, Цогт сумын Цагаан дэрсний худгуудын цооногт нарны өргүүр суурилуулан , Эрдэнэ сумын Буурын хярд байрлах нарны өргүүрт худагт 30 тонн ус хуримтлуулах хөв байгууллаа.

May be an image of outdoors and text that says 'ZSL LET'S WORK FOR WILDLIFE DARWIN NITIATIVE Zoological ZoologicalSocit Society LUUJIN дэлхийд хосгуй хавтгай тамгэ хамгаалья лондонгийн амьтан судлалын нийгэмлэг дарвины санаачилга сан гайяа байгаль хамгаалах сан луужин амьтан судлалын нийгэмлэг парко натура амьтны хурээлэн'

Зөвлөхөөр МУ-ын Усны Зөвлөх инженер Л.Төвд, Гүйцэтгэгчээр "Баялаг говь" ХХК нь ажиллалаа. Энэхүү бүтээн байгуулалт нь Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч болон амьтанд хайртай хүн бүрийг баярлуулсан ажил боллоо.

Эх сурвалж: БОАЖЯ

НАТО болон ОХУ тусдаа цөмийн сургуулилт хийнэ
НАТО болон ОХУ тусдаа цөмийн сургуулилт хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.