Дугуй цагааны тохижилтын ажил нэг сарын хоцрогдолтой явж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дугуй цагааны тохижилтын ажил нэг сарын хоцрогдолтой явж байна

/2022.10.21/: Хотын дарга Д.Сумъяабазар Дугуй цагаан болон Туул гол дагуу хийгдэж буй тохижилтын ажилтай танилцаж байна.

Энэ үеэр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат Дугуй цагааны тохижилтын ажлын гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:

Дугуй цагааны тохижилтыг Нийслэлийн хот тохижилтын газар гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Гүйцэтгэгч байгууллагын зүгээс уг тохижилтын ажил аравдугаар сарын 15 нд дуусах ёстой. Гэвч гүйцэтгэлийн ажил нэг сарын хоцрогдолтой явж байгаа учир урьдчилсан тооцооллоор 200 орчим сая төгрөгийн алдагдалтай гарч байна. Энэ хэмжээгээр нэмэлт хөрөнгө шаардлагатай болж байгаа юм.

Бараа материалын үнийн өсөлт, ажиллах хүчний зардал гэх мэт наад захын зардлууд өсч байна. Бид богино хугацаанд тохижилтын ажлыг зохион байгуулж хийх үүргийг хотын даргаас авч хурдан хугацаанд үүд хаалга нээн иргэдээд үйлчилнэ гэлээ.

Өнөөдрийн байдлаар тохижилтын ажлын явц 90 хувьтай байна.

Д.Сумъяабазар: Үндэсний компанийн удирдлагууд хариуцлагагүй байна
Д.Сумъяабазар: Үндэсний компанийн удирдлагууд хариуцлагагүй байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.