Д.Сумъяабазар: Үндэсний компанийн удирдлагууд хариуцлагагүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Үндэсний компанийн удирдлагууд хариуцлагагүй байна

/2022.10.21/: Хотын дарга Д.Сумъяабазар Дугуй цагаан болон Туул гол дагуу хийгдэж буй тохижилтын ажилтай танилцаж байна.

Хотын дарга Д.Сумъяабазар "Улаанбаатар хотод дүүрэг бүрт өөрсдийн нөөц бололцоог ашиглах, төсөв санхүү, бусад эх үүсвэрээр тохижилтын ажлыг хийгээд явна.

Дугуй цагааны хувьд мэргэжлийн байгууллага ААН-үүд хамтраад үүнд оролцож байгаа. Тохижилтын ажилд гаднаас, экспортын бүтээгдэхүүн байхгүй. Бүгд дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ашиглаж байгаа. Мод, чулууг засаж сайжруулаад суулгаж байгаа. Байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй байдлаар тохижилт ногоон байгууламжийг олон улсын түвшинд хийх ёстой тул дүүргийн дарга нар анхааралдаа аваарай. Ялангуяа гэр хороолол руу чиглэсэн бодлогыг дүүргийн дарга нарт чиглэл болгож байна.

2023 оны бүтээн байгуулалтын ажил бол явган зам, дугуйн зам руу чиглэсэн ажлыг хийнэ. Мөн нийтийн тээврийн парк шинэчлэл, бусад гүүр, замын байгууламж, инженерийн байгууламж шинэчлэх, тойрог хурдны зам LRT BRT гэх мэт байгууламжуудыг үе шаттайгаар хийгээд явах болноо.

LRT хувьд олон улсын хөрөнгө оруулагчидтай тохиролцож, дотоод эх үүсвэрээс босгох ба Засгийн газраас нэг ч төгрөг, нэг ч баталгаа гаргахгүй. Улсын төсөвт дарамт учруулахгүй. Улаанбаатар хот өөрөө зохион байгуулалтад орж хийгээд Засгийн газарт танилцуулна.

Туул голын дагуух тохижилтын ажил 2022 оноос эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 15-нд дуусах ёстой байсан. Гэвч 11 сарын 1-ныг хүртэл сунгаж эхний ээлжийн тохижилтын ажлыг улсын комисс хүлээн авах ёстой. Мөн хийж байгаа ажлууд чанар стандартын шаардлага хангасан байх ёстой. Иргэдийн ая тухтай эрүүл аюулгүй нөхцлийг хангасан байх ёстой. Үүнийг өнөөдөр шалгаж, эцэслээд явж байна.

Дугуй цагааны гүйцэтгэл дээр сэтгэл их дундуур байна. Бүх талаас нь дэмжиж байсан. Хувийн өмчийг нураасан гэж маш их хэл аманд өртсөн. Ялангуяа үндэсний компаны удирдлагууд хариуцлагагүй байна. Хотын удирдлагууд нийтийн эрх ашгийн шаардлагаар орчны тохижилт хийж, ая тухтай орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Одоо гүйцэтгэл дээрээ сайн ажиллах хэрэгтэй байна.

МАН-ын Удирдах зөвлөл Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдад 100 хувь дэмжлээ
МАН-ын Удирдах зөвлөл Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдад 100 хувь дэмжлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.