ТикТок дээр насанд хүрэгчдэд зориулсан лайв хийх боломжтой боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТикТок дээр насанд хүрэгчдэд зориулсан лайв хийх боломжтой боллоо

TikTok Update Will Restrict Live Streaming To Adult Hosts

Гол хэрэглэгчид болох Z үеийнхэн нь насанд хүрч том болсноор Тикток компани ч мөн тэдний хэрэгцээ шаардлагыг дагаж, өсвөр үеийнхэнд зориулсан платформ гэсэн имижээ өөрчилж эхлээд байна.

Үүний нэг жишээ нь Тикток платформ дээр лайв буюу шууд видео цацдаг хэрэглэгчид өөрийнхөө контентыг 18-аас доош насны хүүхдүүдэд үзүүлэхгүй байх сонголттой болгожээ.

Лайв видео цацдаг хэрэглэгчид контентдоо хэзээ, мөн яагаад насны хязгаарлалт тогтоох ёстой вэ гэсэн асуултад Тиктокийн зүгээс “Зарим төрлийн комеди бүтээлүүдийг хүүхэд сонсох нь тохиромжгүй байдаг. Эсвэл контент бүтээгч маань өөрийн болон бусдын амьдралд тохиолдсон хүнд хэцүү зүйлээ ярихдаа сонсогчид нь звөхөн насанд хүрэгчид гэдгийг мэдэж байвал илүү тухтай, илэн далангүй ярих боломж ч бүрдэж болно ” гэсэн хариулт өгчээ.

Дээрх шийдвэр нь Тиктокийг дараагийн Only Fans болох нь гэсэн таамаглал хүмүүсийн дунд үүсгэсэн ч компанийн зүгээс тийм зүйл болохгүй гэсэн тайлбар хийсэн байна. Учир нь тус платформ контентуудаа насанд хүрэгчдийн мөн эсэх дээр хатуу хяналт хийдэг бөгөөд компанийн олон нийтийн дагаж мөрдөх зааварчилгаан дээрээ “Бид нүцгэн бие агуулсан, порно дүрслэл бүхий, эсвэл сексийн талаар хэт илэн далангүй видео оруулахыг зөвшөөрдөггүй” гэж дурдсан байдаг ажээ.

TikTok readies adult-only live streams with new round of testing | iMore

Тиймээс 18 наснаас дээш насныханд зориулсан гэх ангиллын видеонууд ч энэ дүрмийн заалтад захирагдах ёстой гэж Тиктокийн хэвлэл мэдээллийн ажилтан мэдэгдэлдээ дурдсан ба “зохицуулалт, хяналтын хувьд энэ ангиллын видеонуудад бусад контентод тавигддаг хяналт, шаардлагууд бүгд тавигдах болно. Бид компанийн олон нийтийн дагаж мөрдөх зааварчилгааг мөрдүүлэхийн тулд тодорхой технологи болон төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдийн тусламжийг авдаг” гэжээ.

Гэхдээ компани ингэж мэдэгдлээ гээд уламжлалт +18 видеонууд Тикток дээр огт харагдаггүй гэж бодох нь эндүүрэл юм. Учир нь компани хичнээн хатуу хяналт тавьсан ч олон нийтийн дагаж мөрдөх журмаар хориглосон видеонууд шүүлтүүр, хяналтын сиймхийгээр бултаж, үзэгчдэд хүрсээр байсан түүхтэй билээ.

Мөн тус компани “Multi-Guest” нэртэй шинэ боломж идэвхижүүлж байгаа ба лайв хийж байгаа хэрэглэгч дээр 5 хүртэлх тооны хүн нэмэгдэж, нэгэн зэрэг лайвд оролцох боломжтой болгожээ. Энэ нь төрөл бүрийн видео зааварчилга өгөх, асуулт хариулт хэлбэрээр лайв контент цацахад тохиромжтой сонголт юм. Лайв эхэлмэгц контент бүтээгчид аппликэйшний цэс рүү орж, камераа эргүүлэх, бичигдсэн коммэнтуудыг шүүх, модератор томилох зэрэг нэмэлт сонголтууд мөн оруулж өгсөн байна.

Эх сурвалж: gizmodo

Б.Энхбаяр: Ил байгаа мэдээллийг гаргаж тавьчхаад шүгэл үлээсэн гэж мөнгө авч болохгүй
Б.Энхбаяр: Ил байгаа мэдээллийг гаргаж тавьчхаад шүгэл үлээсэн гэж мөнгө авч болохгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.