Б.Энхбаяр: Ил байгаа мэдээллийг гаргаж тавьчхаад шүгэл үлээсэн гэж мөнгө авч болохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Ил байгаа мэдээллийг гаргаж тавьчхаад шүгэл үлээсэн гэж мөнгө авч болохгүй

/2022.10.20/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Энэ хуулийг хэлэлцэх эсэхийг нь дэмжиж байгаа. Гэхдээ энэ агуулгаар хэлэлцэхийг дэмжихгүй байна. Миний хувьд байнгын хорооны хуралдаан дээр хоёр асуудлыг хөндөж тавьсан. Нэгдүгээрт, татвартай холбоотойгоор шүгэл үлээж болохгүй гэсэн заалтыг хасаж, эсрэгээр ТЕГ-ын талаар ард иргэд шүгэл үлээж болно гэж оруулж ирэх саналыг гаргасан. Хоёрдугаарт, ил байгаа мэдээлэлд шүгэл үлээж, мөнгө өгнө гэдэг зарчим байх ёсгүй байх гэж бодож байна. Энэ сургаар зарим нэг сайтын сэтгүүлчид "Би их мөнгөтэй болох юм байна" гээд тоо тавьчихсан байна лээ. Энэ бол худлаа шүү. Та нар тийм мөнгө авахгүй. Ил байгаа мэдээллийг сайт дээрээ тавиад мөнгө авна гэж байхгүй. Ийм логик байна гэж таарахгүй.

Харин улс орныхоо аюулгүй байдлын төлөө сэтгэл зүрхээрээ шүгэл үлээж байгаа хүн бол шүгэл үлээгч. Тэрнээс биш мөнгө авах зорилгоор бичиж байгаа бол тэр хүн шантаажчин болно. Авлига авч байгаа хүнээс дээрдэх зүйл нэг ч байхгүй гэлээ.

Монгол эрчүүд эрэгтэйчүүд хагалгаа хийлгэхээр гадагш явах шаардлагагүй боллоо
Монгол эрчүүд эрэгтэйчүүд хагалгаа хийлгэхээр гадагш явах шаардлагагүй боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.