Нигерт үерийн улмаас 600 гаруй хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нигерт үерийн улмаас 600 гаруй хүн амиа алджээ

Nigeria floods: More than 600 killed in worst flooding in a decade | CNN

/2022.10.17/: Нигерт сүүлийн 10 жилд тохиолдсон хамгийн хүчтэй үерийн улмаас амиа алдагсдын тоо 600-г давлаа гэж тус улсын Хүмүүнлэгийн яам ням гарагт твиттер хуудсандаа бичжээ.

Тус яамны мэдээлснээр, ялангуяа борооны улирлын дараа тус улсын өмнөд хэсгээр тархсан үерт 2 сая гаруй хүн нэрвэгдсэн байна.

200,000 гаруй байшин бүрэн болон хэсэгчлэн эвдэрсэн гэж тус яам нэмж хэлэв.

Энэ сарын эхээр Нигерийн Үндэсний Онцгой байдлын агентлаг Нигер болон Бенуэ голын дагуу орших мужуудад гамшигт үер болох талаар анхааруулж, Нигерийн гурван усан сан үерлэх төлөвтэй байгааг мэдэгдэж байжээ. ОБЕГ-аас хөрш Камеруны далангаас илүүдэл ус асгарсан нь үерт нөлөөлсөн гэж мэдэгдэв.

Нигерийн олон бүс нутаг жил бүр үерт өртөмтгий байдаг ч зарим бүс нутагт 2012 оны сүүлчийн томоохон үерээс илүү хүчтэй байсан гэж Коги дахь Улаан загалмайн албаны хүн өнгөрсөн долоо хоногт CNN-д ярьжээ.

Nigeria floods toll has passed 600: government

Нигерийн Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн сайд Садия Умар Фарук ням гарагт дахин үер болж болзошгүйг анхааруулж, бүс нутгийн засгийн газруудад бэлтгэлээ хангахыг уриалав.

“Бид үерийн аманд амьдарч буй иргэдийг өндөр газарт нүүлгэн шилжүүлэх, майхан, тусламжийн материал, цэвэр ус, эмнэлгийн хэрэгслээр хангах замаар илүү их үерийн гамшигт бэлтгэхийг холбогдох муж улсын засаг захиргаа, нутгийн захиргааны зөвлөл, нөхөрлөлүүдийг уриалж байна" гэж Хүмүүнлэгийн яамны ням гарагт твиттер хуудсандаа мэдэгдэв.

Тус улс үерийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн Үерийн гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг удахгүй хэрэгжүүлэх болно.

Тус яамны мэдээлснээр, "холбооны бүх мужид тусламж үзүүлсэн" бөгөөд "олон муж улсын засгийн газар үерийн гамшигт урьдчилан бэлтгээгүй байсан" гэжээ.

Nigeria floods toll has passed 600, says government | Malay Mail

Floods in Nigeria claim over 600 lives — government

Hundreds Die In Nigeria's Worst Floods In Years - allAfrica.com

Floods in Nigeria Kill More Than 100, Wiping Out Homes and Farms - The New  York Times

Floods in Nigeria kill 100 people | CBC News

Эх сурвалж: CNN

Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 20-23-нд болно
Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 20-23-нд болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.