Увс аймгийн Бөхмөрөн суманд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увс аймгийн Бөхмөрөн суманд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

/2022.10.16/: Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн “Ачит нуур” гэдэг газар аравдугаар сарын 15-ны өдрийн 03:33 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км-т газар хөдлөлт болсон тухай ШУА-ийн ООГХ-ээс 03:40 цагт цахим шуудангаар ОБЕГ-т илгээсэн байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

​УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-ын ҮИХ-ын даргатай албан ёсны хэлэлцээ хийлээ
​УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-ын ҮИХ-ын даргатай албан ёсны хэлэлцээ хийлээ
 
Энэ баасан, бямба гарагт цасан шуурга шуурна
Энэ баасан, бямба гарагт цасан шуурга шуурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.