Б.Батзориг: Агаарын бохирдлын дийлэнх эх үүсвэр гэр хорооллоос үүдэлтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батзориг: Агаарын бохирдлын дийлэнх эх үүсвэр гэр хорооллоос үүдэлтэй

/2022.10.12/: Манай улсын нийт нас баралтын 80%-ийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлдэг байна.

Халдварт бус өвчнөөс шалтгаалан эрт нас барах эрсдэл 30% байна. Саяхныг хүртэл ХБӨ-г үүсгэгч гол хүчин зүйлд орчны бохирдлыг төдийлэн оруулж авч үздэггүй, ХБӨ-с урьдчилан сэргийлэх ба хянах бодлого, зохицуулалтад орчны бохирдлын асуудлыг тусгадаггүй байсан. Эдгээр хүчин зүйлс дээр үндэслэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсад “Бохирдлыг Бууруулах Зэрүүл мэндамаар Эрүүл Мэнд, Хүрээлэн Буй Орчны Тогтвортой Байдлыг Сайжруулах нь” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

Өнөөдөр тус төслийн оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт болж байгаа билээ. Эрүүл мэнд, ус, хөрс, агаар, орчны бохирдлын асуудал нь манайд нэн тулгамдсан асуудлын нэг. Орчны бохирдол нь нийгмийн эрүүл мэнд, халдварт бус өвчлөлийн зонхилолд хэрхэн нөлөөлж байна гэдэг судалгаа маш хомс байдаг. Энэ төслийн хүрээнд холбогдох мэдээллүүдийг шийдвэр гаргагчдад хүргэх, зөвлөмж авах зорилготой хэлэлцүүлэг болж байна хэмээн Төслийн үндэсний зохицуулагч Д.Саруул хэллээ.

Төслийн хүрээнд орчны бохирдол нь нийгмийн эрүүл мэнд, нэн ялангуяа ХБӨ-ний зонхилолд хэрхэн нөлөөлж буйг эдийн засгийн тооцоололтойгоор гаргаж ирэх, мөн салбар хоорондын хамтын ажиллагаа болон хууль, эрхзүйн орчныг сайжруулснаар орчны бохирдлоос үүдэлтэй гарч буй ХБӨ-ний өвчлөлийг бууруулах үндсэн зорилготой.

Төслийн зөвлөх Б.Батзориг "Дотоод орчны агаарын бохирдол болон гадаад орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн хор хохирол учруулж байна, Эдийн засгийн талаасаа өрх айлд ямар дарамт учруулж байна гэдэг талаас нь судлахыг зорьж байна. Судалгааны үр дүн 50 орчим хувьтай явж байна.

Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна гэдгийг анхлан Английн эрдэмтэд судалж эхэлсэн байдаг. Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө маш хүйтэн болдог. Улаанбаатрын газарзүйн бүс, экосистемээс шалтгаалан агаарын бохирдол маш их нэмэгдэж байна. Үүнээс улбаалан эрүүл мэндэд олон асуудал тулгардаг.

Агаарын бохирдлын дийлэнх эх үүсвэрийн 80 орчим хувь нь гэр хорооллоос үүдэлтэй байдаг. Гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулснаар Монгол Улсад хэрэгжих боломжтой интервенцүүдийг нэвтрүүлснээр эрүүл таатай орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх нь манай судалгааны эцсийн зорилго хэмээн харж байна" гэлээ.

Х.Нямбаатар: Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбумаар урамшуулна
Х.Нямбаатар: Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбумаар урамшуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.