Х.Нямбаатар: Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбумаар урамшуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбумаар урамшуулна

/2022.10.12/: Хуульзүйн байнгын хороогоор Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслийг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс боловсруулжээ.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь таван бүлэг, 22 зүйлтэй. Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад хуулийн төслийн зорилт чиглэж буй.

Байнгын хорооны хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ "Шүгэл үлээгчийг нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээсний төлөө урамшуулах тогтолцоог бүрдүүлэх хүрээнд мөнгөн урамшуулал олгохоор зохицуулсан. Мөнгөн урамшууллын хэмжээ нь 100 мянгаас 1.5 тэрбум байхаар тооцож, мөнгөн урамшууллын зөвлөлөөр хэлэлцэж тогтооно" гэлээ.

УИХ-ын гишүүн Ш.РАДНААСЭД "Төлбөртэйгөөр мэдээлэл худалдаж авах журам байдаг билүү. Түүний хэрэгжилт ямар байна вэ. Энэ хууль батлагдсанаар сөрөг үр дагаврыг хэр тооцож байна. Өс хонзонгийн шинжтэй мэдээлэл маш их өгдөг. Нийт өгч буй мэдээллийн хэдэн хувь нь гэмт хэргийн мэдээлэл байна вэ. Намын бүлэг дээр ярьж асуудлаа оруулахгүй юм уу. Тохирсон бол энэ чигээрээ явах юм байна. Бүр эсрэгээр нь ашиглаад өс хонзонгийн сэдлээр явуулах ч зүйл бий".

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ "Мэдээлэгчийг мэдээлэл худалдаж авах тухай зургаан хууль тогтоомж мөрдөгдөж эхэлсэн. Мэдээллийг худалдаж авах асуудал цагдаагийн албаны тухай хуульд зааснаас бусад нь нэр төдий байдалтай байна. Шүгэл үлээгчийг өргөн хүрээнд авч үздэг орнууд бий. Энэ хуулийн 20 дугаар зүйлд мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан, нэр төрд халдвал хуулийн хариуцлагатай. Матах буюу үндэслэлгүйгээр гэмт хэрэгт сэрдэгдэх вий гэсэн болгоомжлол бий. Мэдээлэгчид шаардлага тавьсан. Нотлох баримттай байгаа".

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР "Шантаажны байдлаар шүгэл үлээдэг хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Би байнга шүгэл үлээдэг. Хоёр асуулт байна. Төмөр замын хэрэг, хэдэн их наядыг идэж уусан хэрэг нууцад байгаа. Нууцын тамгатай бол шүгэл үлээж болохгүй юм байна. Тиймээс ямар учиртай орж ирэв ээ. Хоёрдугаарт, миний гарт Сангийн яамны уг хуулийн төсөлд өгсөн байр суурь байгаа. Тухайлбал, “Хуулийн төслийн 3.1.1 дэх хэсэгт шударгаар татвар төлөх талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн иргэнийг дэмжинэ” гэсэн заалтыг хасах талаар санал өгсөн байна. “Оюутолгой”, “Петрочайна”-д хэдэн тэрбумын татвар тавигддаг. Татварын байцаагчид акт тавих замаар барьцаа ахиулдаг, татварын мафи бий. Уг нь Хууль зүйн сайд төсөлдөө бичсэн юм байна. Гэтэл Сангийн яам татварын асуудлаар шүгэл үлээж болохгүй” гэдэг санал өгчээ. Ямар учиртай санал вэ" гэлээ.

“ Ид шидийн орон Дундговь“ төв нээлтээ хийлээ
“ Ид шидийн орон Дундговь“ төв нээлтээ хийлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.