/2022.10.11/ Лантуун дохио ТТБ-аас хэрэгжүүлсэн "Ид шидийн орон" төслийн орон нутагт хэрэгжиж буй анхны жишиг төсөл Дундговь аймагт сүндэрлэжээ.
Энэ төв өнөөдөр үүдээ нээж, хийсэн бүтээснээ танилцуулахад хэдийнэ бэлэн болжээ. Олны хүч дэм, сайн залуусын уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн дүнд хэдхэн сарын хугацаанд боссон тус төв асрамж, хамгаалал хэрэгтэй хүүхэд багачуудыг нөмөрлөнө.
Ид шидийн орон Дундговь төв баригдсанаар 4000 хүүхэд 6 чиглэлийн 18 төрлийн сургалт, 10 төрлийн хөтөлбөр, клубт хамрагдах боломж, нөхцөл бүрдэх ажээ. Барилгын бүтээн байгуулалтаас гадна бүрэн хэмжээний тоглоомын талбай, спортын талбай, 10 мянга гаруй модтой төгөл зэрэг олон зүйлийг бүтээн бий болгожээ.
Барилгын бүтээн байгуулалтаас гадна бүрэн хэмжээний тоглоомын талбай, спортын талбай, 100 гаруй модтой төгөл зэрэг чухал хөрөнгө оруулалтыг олон нийтийн дэмжлэгтэйгээр бүтээсэн байна. Одоогоогоор тус төслийн бодит өртөг нийт 953 сая төгрөг бөгөөд дотор тохижилттойгоо хамт 100 хувь бүрэн хийгдэж дуусахад 87 сая төгрөг дутуу байгаа аж.
Тиймээс нээлттэй өдөрлөгийг зохион байгуулахаар болсон байна. "Энэ өдөрлөгөөр төсөл эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл дэмжсэн, төсөлд хандив өргөсөн олон мянган хандивлагчдадаа талархах, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа нээлттэй дэлгэн үзүүлнэ. Мэдээж тус арга хэмжээ хүн бүрд нээлттэй бөгөөд 10 сарын 12-16-ны хооронд өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд буюу 5 өдөр үргэлжилнэ" гэж Ч.Ганжавхлан өөрийн сошиал хуудсаараа дамжуулан мэдээлжээ.