“Japan Air Lines” компани ирэх оноос манай улсруу шууд нислэг үйлдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Japan Air Lines” компани ирэх оноос манай улсруу шууд нислэг үйлдэнэ

/2022.10.12/: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “JAPAN AIR LINES” /JAL/ иргэний агаарын тээврийн компанийн борлуулалт хариуцсан гүйцэтгэх захирал хатагтай Накано Хошико, гадаад борлуулалтын газрын захирал Терао Ёшино, Гадаад борлуулалтын газрын ахлах менежер Шимизү Торү нартай уулзаж, Монгол-Япон хоёр улсын хооронд шууд нислэг хийх, давтамжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо.

Өнгөрсөн тавдугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон Улсад хийсэн ажлын айлчлалаар тус компанийн төлөөлөлтэй уулзаж, агаарын тээврийн либералчлал, Японоос Монгол орныг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор нислэгийн давтамжийг нэмж, бие даасан нислэг үйлдэх, тийзийн үнийн асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар болсон билээ. Энэхүү уулзалтын үр дүнд тус компанийн удирдлагын төлөөлөл өнөөдөр манай улсад албан айлчлал хийж байна.

7 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024 оныг Зочлох жил болгон зарласантай холбогдуулан ирэх жил манай орныг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тэр дундаа Япон улсаас ирэх жуулчдын тоог 100 мянгад хүргэхээр зорилт дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд агаарын тээврийн либералчлалд, нислэгийн давтамж, тоог нэмэгдүүлэх чиглэлээр салбарын сайд нар хамтарсан уулзалт хийсэн юм.

Энэ жил Монгол, Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Түүхэн цаг хугацаанд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ стратегийн түншлэлд хүрч, хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамран хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байна гэдгийг талууд онцлоод, дараагийн 50 жилд энэхүү найрамдалт харилцааг улам бэхжүүлж, аялал жуулчлал, эдийн засаг, бизнесийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

“JAPAN AIR LINES”/JAL/ иргэний агаарын тээврийн компанийн хувьд манай улсад 2006,2008 онуудад 25 удаагийн нислэг үйлдэж байсан туршлагатай төдийгүй цаашид агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарт хоёр орныг холбох “далавч” болон ажиллах хүсэлтэй байна гэдгээ уулзалтын үеэр тус компанийн борлуулалт хариуцсан гүйцэтгэх захирал хатагтай Накано Хошико онцлон тэмдэглэв.

Түүнээс гадна өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Япон Улс руу нэвтрэхэд шаарддаг байсан Ковид цар тахлын үеийн аливаа зохицуулалтууд бүгд цуцлагдаж байгаа тул аялал жуулчлал болон бусад зорилгоор тус улсыг зорьж байгаа жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай болж байгааг тэрбээр дуулгалаа.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар бүтээсэн “Mongolian travel guide” албан ёсны мэдээллийн сайтад байршсан Монгол орны тухай танилцуулга, контент зэргийг тус компанийн дотоод, гадаад нислэгээр дамжуулан сурталчлахаар боллоо.

5 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Улаанбуудайн хураалт 61.6 хувьтай үргэлжилж байна
Улаанбуудайн хураалт 61.6 хувьтай үргэлжилж байна
 
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.