Улаанбуудайн хураалт 61.6 хувьтай үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбуудайн хураалт 61.6 хувьтай үргэлжилж байна

/2022.10.12/: Ургац хураалтын явц 2022 оны аравдугаар сарын 11-ны байдлаар 214.5 мянган га-гаас 268.1 мянган тонн үр тариа, үүнээс 202.7 мянган га-гаас 252.8 мянган тонн улаанбуудай, 18.7 мянган га-гаас 200.5 мянган тонн төмс, 10.1 мянган га-гаас 110.2 мянган тонн хүнсний ногоо, 26.5 мянган га-гаас 62.1 мянган тонн тэжээлийн ургамал, 50.9 мянган га-гаас 21.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Үр тарианы хураалт 60.7 хувь, үүнээс улаанбуудайн хураалт 61.6, төмс 94.3, хүнсний ногоо 91, тэжээл 38.9, тосны ургамал 44 хувьтай үргэлжилж байна.

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.