/2022.10.11/ Өчигдөр Баянзүрх дүүрэгт 17 настай өсвөр насны хүүхэд согтуурсан үедээ төрсөн аавыгаа олон удаа хутгалан амь насыг нь онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэг гарчээ.
Тодруулбал: Энэ сарын 10-ны өдрийн оройн 22 цагийн орчим хүүхэд нь аавынхаа хоолойг зүсчихлээ гэсэн мэдээлэл цагдаагийн тусгай 102 утсанд ирсэн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй 17 настай Б нь төрсөн аав болох 51 настай Э гийн хүзүүн тус газар 8 удаа, хэвлийн тус газарт 1 удаа хутгалан амь насыг нь хохироосон байжээ. Хэргийн газарт байсан 17 настай Б-г урьдчилсан байдлаар эрүүлжүүлэх байранд хонуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгааг ЦЕГ-аас мэдэгдлээ.
Б.Баянзаяа