Ч.Ундрам: Их дээд сургуулийг орон нутаг руу шилжүүлэх шийдвэр, тогтоолууд гарсан
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Ундрам: Их дээд сургуулийг орон нутаг руу шилжүүлэх шийдвэр, тогтоолууд гарсан

/2022.10.10/ Энэ хүрээнд 2023 оны төсөвт ямар зардал тусгасан бэ?

Л.Энх-Амгалан: Их, дээд сургуулийг хотоос гаргахад эхний ээлжинд 35-50 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Гэхдээ энэ ажлыг хийхийн тулд заавал төсвөөс биш өөр арга замаар шийдвэрлэх боломжууд бий. Орон нутаг дахь их, дээд сургуулиудын хичээлийн болон дотуур байруудын ашиглалтыг сайжруулах боломжтой. Энэ хүрээнд 2022 онд 12 тэрбум төгрөг тусгасан.

Их дээд сургуулиудыг хотоос гаргах оролдлого өмнө нь хийгдэж байсан ч бүтэлгүйтсэн тохиолдол бий. Механик шилжилт хийх нь буруу гэж бид ойлгож байна. Цогцоор нь харах буюу сургууль, хөтөлбөр, оюутан, багшийг хамтад нь шилжүүлэх байдлаар асуудлыг шийднэ. Орон нутагт суралцах оюутанд хөнгөлөлттэй зээл олгох, багшийн нийгмийн асуудлыг шийдэх гэх мэт төлөвлөлтүүд ч бий.

Энэ жил Өмнөговь аймагт ШУТИС нээсэн. 4 мэргэжлээр 120 оюутан суралцаж байна. Ховд, Дорнод зэрэг хэд хэдэн аймагт байсан дээд боловсролын байгууллагыг МУИС, ШУТИС зэрэг сургуулиудын харьяанд шилжүүлсэн гэж мэдэгдлээ.

Эх сурвалж-Боловсрол, шинжлэх ухааны яам

Б.Баянзаяа

Ж.Батзандан, Г.Аюулгүй нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Ж.Батзандан, Г.Аюулгүй нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.