Сонсголгүй иргэдийн дунд соёл урлагийн наадам болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонсголгүй иргэдийн дунд соёл урлагийн наадам болно

/2020.10.10/: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-аас соёл урлагийн наадмыг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Тус наадмын зарим төрөлд энгийн иргэд оролцож байгаагаараа онцлог юм.
Сонсголгүй иргэдийн соёл урлагийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Юмжирдулам "Манай холбоо 1986 онд үүсгэн байгуулагдсан. Бид сонсголын бэрхшээлтэй иргэд болон тэдний авьяасыг хөгжүүлэх, ажиллаж амьдрах тэгш эрхийг нь хангахын төлөө ажиллаж байна. Манай холбооны 35 жилийн ой болж байгаатай холбогдуулж Хүүхэлдэйн театрт арваннэгдүгээр сарын 8-нд сонсголгүй иргэдийн дунд соёл урлагийн наадмыг зохион байгуулна. Уралдааны бүртгэл арваннэгдүгээр сарын 3-наас эхэлнэ. Уг уралдааны нэг онцлог нь дохионы хэлээр дохиж дуулах үзүүлбэр юм. Дууны үзүүлбэрт сонсголтой иргэдийг оролцуулах төлөвлөгөөтэй байгаа. Учир нь сонсголтой болон сонсголгүй иргэдийн хоорондын харилцааг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж байна.

Тоглолт хийхэд бүхий л санхүүжилтийг бид өөрсдөө гаргадаг. Олон жилийн хугацаанд ямар нэгэн санхүүгийн дэмжлэг авахгүйгээр олон үйл ажиллагааг хийсээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэн нэгнээс эдийн засгийн туслалцаа гуйж байгаагүй. Тиймээс бидэнд олон талын туслалцаа шаардлагатай.

Улс орны онцлог бүрээс шалтгаалаад дохионы хэлийг хуульчилж боловсролын системдээ нэвтрүүлсэн байхад манай улс дохионы хэлийг хараахан хуульчилж батлаагүй байна. Энэ хуулийг хуульчилж баталгаажуулах шаардлагыг нийгмийн шат бүрд хүргүүлж байгаа. ХНХЯ-аас гурван жил тутамд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах хэрэглэгдэхүүний жишгийг тогтоодог. Энэхүү жишигт зөвхөн сонсголын аппарат, тусгай хэрэгцээний гар утас л бий. Зарим улс оронд чичиргээтэй цаг, аюулын дохиоллын тоног төхөөрөмжүүд байдаг. Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай хуулийн зүйл заалтад "сонсголгүй иргэдэд зориулсан сонсголын аппарат 500,000 төгрөг" хэмээн заасан байдаг боловч бодит байдал дээр доод тал нь 3,000,000 төгрөг байна" хэмээн ярилаа.

Өнөөдөр “Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр“ тохиож байна
Өнөөдөр “Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр“ тохиож байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.