НОБЕЛ2022: Утга зохиолын салбарын Нобелийн шагналтнуудын талаарх сонирхолтой баримт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НОБЕЛ2022: Утга зохиолын салбарын Нобелийн шагналтнуудын талаарх сонирхолтой баримт

/2022.10.6/ Mpress.mn сайт та бүхэнд нобелийн 2022 оны шагналтнуудын талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Өмнө нь,

Харин өнөөдөр Утга зохиолын салбарын шагналтнууд тодрох юм. Бид 20.00 цагийн орчимд та бүхэнд шагнал авсан хүний талаарх мэдээллийг хүргэх болно.

Утга зохиолын салбарын Нобелийн шагналтнуудын
талаарх сонирхолтой баримт

1901 оноос хойш гардуулж эхэлсэн Нобелийн шагналыг Утга зохиолын салбарт шагнал гардуулалгүй 7 удаа өнжиж 114 удаа шагнал гардуулсан байжээ. Утга зохиолын салбарт энэхүү шагналыг ихэвчлэн ганцаараа хүртдэг бөгөөд дөрвөн тохиолдолд хоёроороо хүртсэн удаатай.

“Энэ нь утга зохиолын мөн чанартай холбоотой төдийгүй шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ололт амжилт нь хамтарсан эсвэл ойролцоо ажлын үр дүн учраас” хэмээн Шведийн Академийн байнгын нарийн бичгийн дарга асан Питер Энглунд онцгойлжээ.

Ингээд нийт 118 хүн утга зохиолын салбараас Нобелийн шагналыг хүртсэн байна. Үүнээс 16 удаа эмэгтэй хүн хүртсэн нь нийт шагнал хүртэгсдийн ердөө 13,6 хувь юм. Гэхдээ утга зохиолын салбарын хувьд Энх тайвны шагнал хүртсэн эмэгтэйчүүдийн дараа орох хамгийн их эмэгтэйчүүд Нобелийн шагнал хүртсэн салбар юм.

Утга зохиолын хамгийн анхны шагналыг Францын яруу найрагч найрагч, эсээ зохиолч “Парнас” шүлгийн бүлгэмийн гишүүн Сюлли-Прюдом нэрээр бичдэг Рене Франсуа Арман Прюдом 1901 онд авчээ. Түүнээс хойш Францууд тус салбарт хамгийн олон буюу 15 хүн шагнагдаж байсан.

Нобелийн шагналаас хоёр хүн өөрсдөө сайн дураар татгалзаж байсны нэг нь Францын зохиолч Жан-Пол Сартр. Тэрээр тухайн үед бүхий л том шагналаас татгалзаж байсан шалтгааны дагуу мөн л татгалзаж байв.

Хамгийн анхны зохиолоо 33 насандаа гаргаж байсан Шведийн зохиолч Селма Лагерлёф 1909 онд 51 насандаа Нобелийн шагнал хүртсэнээр утга зохиолын салбараас шагнал хүртсэн хамгийн анхны эмэгтэй төдийгүй дараагаар нь Шведийн Академийн гишүүнээр элссэн хамгийн анхны эмэгтэй болж байв.

1974 онд Нобелийн хороо нас барсан хүнд шагнал олгохоос татгалзсан бөгөөд түүнээс өмнө хоёрхон тохиолдолд нас барсан хүнд шагнал олгосон хоёр тохиолдол байдгийн нэг нь тус салбарт 1931 онд шагнал хүртсэн Шведийн шүлэгч Эрик Аксел Карлфельдт юм.

Лагерлёф болон Карлфельдт нарыг оролцуулаад утга зохиолын салбарт шагнал хүртсэн Шведийн яруу найрагчид бүгд Шведийн Академийн гишүүд байсан нь сонгон шалгаруулалтад асуудал дагуулж байлаа. Ялангуяа Селма л ганцаараа Нобелоор шагнагдсаныхаа дараа Академийн гишүүн болсон бол бусад нь бүгд Шведийн Академийн гишүүд байх үедээ шагнал хүртэцгээжээ. Тийм учир тэднийг сонгох үед шинэ дэг журам тогтоосон нь Шведийн Академийн гишүүн нь Нобелийн сонгон шалгаруулалтын хороонд сонгогдоогүй эсвэл шинжээчээр томилогдоогүй бол нэр дэвших эрхтэй болжээ.

2016 онд утга зохиолын салбарт АНУ-н дуучин, шүлэг зохиогч, продюсер Боб Дилан шагнал хүртэхэд шуугиан тарьж нэлээд хүмүүс гайхацгааж байв. Гэхдээ тус салбарын хамгийн гайхширмаар шагналтан бол Английн Ерөнхий сайд асан Уинстон Черчилл юм. Түүнд 1953 онд “Намтар болон түүхийг маш сайн дүрслэхийн зэрэгцээ хүн төрөлхтний эрхэм дээд үнэт зүйлийг хамгаалах гайхалтай уран илтгэлийн” төлөө утга зохиолын шагналаар шагнажээ.

Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг зохиолчийн амьдралынх нь турш хийсэн, туурвисан бүтээлүүдээр нь үнэлж олгодог бол 9 тусгай тохиолдолд зөвхөн тухайн цор ганц бүтээлийг нь дүгнэж шагнаж байсан. Эдгээрт:

  • Михаил Шолохов 1965 онд “Дөлгөөн Дон” зохиолдоо уран сайхны хүчийг ашиглан Оросын ард түмний түүхэн амьдралын үе шатыг илэрхийлсэн;
  • Эрнест Хэмингуэй 1954 онд “Өвгөн ба тэнгис” зохиол нь маш сайн өгүүлэмжтэй байсан, мөн орчин үеийн уран зохиолын хэв маягт үнэтэй хувь нэмэр оруулсан, нөлөөг нь үнэлсэн”;
  • Роже́ Марте́н дю Га́р 1937 онд “Les Thibault” романдаа хүмүүсийн зөрчилдөөн, мөн орчин үеийн амьдралын зарим үндсэн шинж чанарыг дүрслэхдээ уран сайхны хүч болон үнэнийг өгүүлсний төлөө”;
  • Жон Голсуорси 1932 онд “Forsyte Saga-д өгүүлэх урлагын хамгийн дээд хэлбэрийг тусгасаны төлөө”;
  • Томас Манн 1929 онд “Түүний агуу роман болох Boodenbrooks нь орчин үеийн уран зохиолын сонгодог бүтээлүүдийн нэг гэдэг нь жил ирэх тусам батлагдаж байгаа учир”;
  • Владислав Реймонт 1924 онд “The Peasent, үндэсний агуу туульсынхаа төлөө”;
  • Кнут Хамсун 1920 онд “Growth of the soil хэмээх дурсгалт бүтээлнийхээ төлөө”;
  • Карл Спиттлер 1919 онд “Түүний Olympian Spring туульсыг онцгойлон үнэлж”;
  • Теодор Моммсен 1902 онд “Түүх бичгийн урлагийн агуу амьд мастер, түүний “Ромын түүх” хэмээх дурсгалт бүтээлийг нь онцгойлон үнэлж” тус тус шагнасан байна.

Нобелийн утга зохиолын хорооны гишүүдийн жил бүр санал болгож бичдэг нэрсүүд нь 50 хүртэл жилээр нууцлагддаг. Гэхдээ Сюлли-Прюдом, Рудольф Эйкен, Теодор Моммсен гэх арван хүмүүсийн нэрс санал болгосноос хойш жилийн дараа шагнал хүртсэн онцгой тохиолдлууд бий.

Өнгөрсөн хоногт  КОВИД-19-ийн 69 тохиолдол батлагджээ
Өнгөрсөн хоногт КОВИД-19-ийн 69 тохиолдол батлагджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.