НИТХ: Нийслэлийн 2025 оны төсвийг тодотгон баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ: Нийслэлийн 2025 оны төсвийг тодотгон баталлаа

/2025.07.09/

НИТХ-ын Ээлжит IV хуралдаан боллоо. Хуралдаанаар нийт 22 асуудал хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Нийслэлийн 2025 оны төсвийг тодотгож, Улсын төсөвт 130 тэрбум төгрөгийн орлогыг нэмж төвлөрүүлэхийг нийт Төлөөлөгчид дэмжлээ.

Уул уурхайн орлогоосоо шууд хамаардаг манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд нүүрсний борлуулалт хэвийн ч үнэ буурсан нь Монгол Улсын төсвийг дахин тодотгохоос аргагүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Улсын төсвийн алдагдалтай холбоотой Нийслэл 150 тэрбум төгрөгийн төсвийн эх үүсвэрийг бүрдүүлж буй.

Ингэхдээ иргэдийн халаас руу гар дүрж, татвар татаасыг нэмэгдүүлэх бус Орон нутгийн хөгжлийн сангаас 20 тэрбум, нийслэлийн өмчийн барилга байгууламж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дуудлагаар худалдан борлуулах замаар улсын төсвийн бүрдүүлэлтийг хангаж байгаа юм.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өндөрлөв
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өндөрлөв
 
Ухаа худгийн ҮНЭН ТҮҮХ
Ухаа худгийн ҮНЭН ТҮҮХ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.