Танай хүүхэд аль сургуульд сурч, ямар цэцэрлэгт хамрагдах вэ?
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танай хүүхэд аль сургуульд сурч, ямар цэцэрлэгт хамрагдах вэ?

/2025.7.24/ Боловсролын газрын даргаар тушаалаар нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийн мэдээлэл гарчээ.

Өөрөөр хэлбэл, танай хүүхэд хамран сургах тойрогт багтсан сургууль, цэцэрлэгт бүртгүүлэн сурч боловсроно гэсэн үг. Та бүхэн ЭНД ДАРЖ хамран сургах тойргийн мэдээллийг авч хүүхдийнхээ сурах сургууль, цэцэрлэгийг мэдэж авах боломжтой.

Дашрамд сонирхуулахад, 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.

Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарахыг Боловсролын ерөнхий газраас анхаарууллаа. Үүнд:
📌Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
📌Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
📌2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
АТГ-аас Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгө хууль ёсных гэж мэдээлэв
АТГ-аас Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгө хууль ёсных гэж мэдээлэв
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.