Манай улс “Эрчим хүчний үр ашгийн судалгаа”-г хийлгэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улс “Эрчим хүчний үр ашгийн судалгаа”-г хийлгэж байна

May be an image of 6 people, people sitting and people standing

/2022.09.30/: Монгол Улс нь "Эрчим хүчний Хаартын бага хурал"-ыг Улаанбаатар хотноо 2022 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.

Эрчим хүчний Хаарт нь Бельгийн Хаант Улсын Брюссель хотод төвтэй, нийт 51 орон бүрэн эрхт гишүүнээр, 40 орон, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Олон улсын эрчим хүчний агентлаг, Цөмийн эрчим хүчний агентлаг зэрэг нэр хүнд бүхий 13 байгууллага ажиглагчаар ажилладаг олон улсын байгууллага юм.

Монгол Улсын эрчим хүчний салбарын “Эрчим хүчний үр ашгийн судалгаа”-г Эрчим хүчний Хаарт гүйцэтгэж байгаа бөгөөд тус байгууллагын судалгааны шинжээчдийн баг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн холбогдох инженер техникийн ажилтнуудтай 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр уулзаж ярилцлаа.

Эх сурвалж: УБЦТС

УИХ-ын дарга болон нийслэлийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын дарга болон нийслэлийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.