/2022.09.30/ Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улс ОХУ-тай иргэд хооронд 30 хоног харилцсан визгүй зорчих хэлэлцээртэй.
Гэвч цэргийн дайчилгаатай холбоотойгоор ОХУ-ын иргэд манай улсын хилээр ихээр нэвтэрч, улмаар тус улсын иргэдэд урт хугацааны виз олгохоор болсон мэдээлэл цахим орчинд нийтлэгдэж байгаа юм.
Энэ талаар бид Гадаадын иргэн харьяатын газраас тодруулахад, "ОХУ-ын иргэд Монгол Улсад оршин суух хүсэлтэй байна гэсэн баримт бичгээ бүрдүүлэн өгсөн тохиолдолд оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах нөхцөл боломжоор нь хангана. Өөрөөр хэлбэл, дээрх иргэд 1 жил хүртэлх хугацаагаар сурах эсвэл 3 сар хүртэлх хугацаагаар ажил хөдөлмөр эрхлэх тохиолдолд хүсэлтийг нь харгалзан үзэж виз олгоно гэсэн үг юм. Гадаадын иргэд Монгол Улсад хамгийн дээд тал нь 3 жил хүртэлх хугацаагаар виз мэдүүлэх боломжтой байдаг" гэлээ.
ОХУ-ын оршин суух хугацаагаа сунгуулсан иргэдийн мэдээллийг дор хавсаргав.
д/д |
Хугацаа
|
Байх хугацаа сунгуулсан |
Зөвлөгөө мэдээлэл авсан /оршин суух зөвшөөрөл авах, байх хугацаа сунгуулах талаар/ |
||||
1 |
09 дүгээр сарын 21-30-ний өдөр |
Эр |
Эм |
Хүүхэд |
1800-1882 утсаар |
Цахим хуудсаар |
Биечлэн ирсэн |
679 |
50 |
19 |
545 |
66 |
610 |
||
748 |
1221 |