ОХУ: Жилд ДОХ-ын улмаас 30 гаруй мянган хүн нас бардаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ: Жилд ДОХ-ын улмаас 30 гаруй мянган хүн нас бардаг

/2022.9.30/ ОХУ-ын хүн ам 144 сая. Хүн амын доторх ХДХВ/ДОХ-ын тархалт өндөр бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын байдлаар тус улсад 1,1 сая хүн энэ халдварыг тээн амьдардаг гэх судалгаа гаргажээ.

ОХУ нь дэлхийн хамгийн их ХДХВ тархалттай эхний 10 орны нэгт багтдаг.

Ийнхүү ХДХВ/ДОХ их хэмжээнд тархах болсон шалтгааныг дунд сургуульд нь бэлгийн боловсролын хичээл хангалттай ордоггүй, олон нийтийн дундах мэдээлэл дутмаг, ХДХВ/ДОХ-той холбоотой мэдээллийн акц зохион байгуулдаггүйтай холбоотой гэж Жоржтаун сэтгүүлд нийтэлжээ.

Үүнийхээ оронд ОХУ-ын Засгийн газраас халдвартай хүмүүс, эрсдэлтэй бүлгийнхнийг ялгаварлан гадуурхах бодлого явуулж, халдвартай иргэдийн эрхийг хамгаалах иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг хаан боож, тархалттай холбоотой чухал мэдээллүүдийг нуун дарагдуулдаг хэмээсэн байна.

Сүүлийн таван жилийн байдлаар жил бүр ХДХВ/ДОХ-ын 85-100 мянган шинэ тохиолдол илрэх болжээ. Энэ нь гэвч албан ёсоор бүртгэлтэй тоо бөгөөд бодит байдал дээрээ үүнээс ч олон байгаа гэж олон улсын судлаачид үзэж байна. Ялангуяа ковидын хоёр жилд ХДХВ/ДОХ-ын тоо буурсан гэх "худал байж болзошгүй" мэдээлэл цацагджээ.

Бодит байдал дээр ХДХВ/ДОХ-ын тоо нь буурах ямар ч боломжгүй бөгөөд, тоо буурч байна хэмээн худал мэдээлэх нь энэ өвчний улмаас нас барах хүний тоог нэмэгдүүлэхээс өөр нэмэргүй хэмээн тус сэтгүүлд мэдээлжээ.

Зөвхөн 2020 онд гэхэд ДОХ-ын улмаас 32 мянган хүн тус улсад нас барсан байна.

Сонирхуулахад, ДЭМБ-ын 2021 оны судалгаагаар дэлхий дахинд ХДХВ/ДОХ-той 38,4 сая хүн амьдарч байгаа бөгөөд жилд ойролцоогоор 1,5 сая хүн халдвартай гэж шинээр бүртгэгддэг. Мөн 2021 онд 650 мянган хүн ДОХ-ын улмаас нас баржээ.

Эх сурвалж: https://gjia.georgetown.edu/

Д.Очгэрэл: “Илрүүлэлт-Оргодол 2022” арга хэмжээний хүрээнд 54 этгээдийг олж тогтоосон
Д.Очгэрэл: “Илрүүлэлт-Оргодол 2022” арга хэмжээний хүрээнд 54 этгээдийг олж тогтоосон
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.