Зүтгүүрийн машинист согтуу байснаас хурд хэтрүүлэн осол гарсан гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зүтгүүрийн машинист согтуу байснаас хурд хэтрүүлэн осол гарсан гэв

/2022.09.28/: Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямцогт өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнгөрсөн шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт галт тэрэг осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандалын чиглэлд барьж байгаа төмөр замд ачаа ачсан вагон замаас гарч, унасан. Хулангийн шанд гэдэг зөрлөг дээр осол болсон. Нийт цуваанд 17 вагон явж байсан. Энэ галт тэргэнд гурван хүн явсан, биеийн байдал нь гайгүй. Хүний амь нас эрсдээгүй.

Урьдчилсан байдлаар галт тэргийг жолоодохдоо хурд хэтрүүлсэн, машинист нь согтуу байсан гэх мэдээлэл ирж байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна" гэх мэдээллийг өглөө.

Иан хар салхи: Флорида мужид шуурга ойртож байгаа тул үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Иан хар салхи: Флорида мужид шуурга ойртож байгаа тул үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.