Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 40 хувиар өсчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 40 хувиар өсчээ

/2022.09.27/: Есдүгээр сарын 16-аас 22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна.

Тайлант хоногийн хугацаанд 1,028.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу 4 дахин өсжээ. Оны эхнээс 17,793.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувийн өсөлттэй байна.

Оны эхнээс 1,063.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 8 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс нийт 3,024.9 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 48 хувиар буурав.

Төв банк оны эхнээс энэ сарын 22-ны өдрийн байдлаар 13.75 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 98.9 хувь, зэсийн баяжмал 87.7 хувь, төмөр 59.8 хувь, алт 68.8 хувь, цайр 103.8 хувь тус тус байна.

Эх сурвалж: УУХҮЯ

“Шүүхийн индекс 2021” судалгааны тайланг танилцууллаа
“Шүүхийн индекс 2021” судалгааны тайланг танилцууллаа
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.