“Шүүхийн индекс 2021” судалгааны тайланг танилцууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шүүхийн индекс 2021” судалгааны тайланг танилцууллаа

/2022.09.27/: Шүүхийн ил тод байдал, шинэтгэлийн үйл явцад, тогтмол бодитой үнэлгээ өгөх, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор Нээлттэй нийгэм форум санаачлан Оюуны-Инноваци ТББ хамтран "Шүүхийн индекс" судалгааг хийсэн байна.

Шүүхийн индекс судалгаанд шүүхийн үйл ажиллагааг шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал, шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл, шүүхийн дэд бүтэц, нөөц, шүүгчийн ёс зүй ба хариуцлага, шүүхийн үр нөлөөтэй үйл ажиллагаа гэсэн үндсэн 6 хэмжигдэхүүн 42 дэд хэмжигдэхүүнд хуваагдсан 132 шалгуур үзүүлэлт тус бүрээр хэмжсэн байна. Шалгуур үзүүлэлтээ тодорхойлохдоо олон улсын туршлага болон судалгааны багийн дэргэдэх “Зөвлөлдөх баг”-ийн саналд үндэслэж, боловсруулсан талаар "Нээлттэй нийгэм" форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа танилцууллаа.

Шүүхийн индексийн ерөнхий оноо нь 51.94 гарсан байна.

Мөн шүүхийн индексийг боловсруулах өгөгдлийн эх сурвалжийн хувьд захиргааны мэдээлэл, олон нийтийн төсөөллийн санал асуулга, мэргэжилтнүүдийн (шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульч) санал асуулга гэсэн гурван эх сурвалжаас бүрдүүлсэн, түүнчлэн шүүхийн индекс тооцсон арга зүйн талаар "Оюуны-Инноваци" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Төрболд мэдээллээ.

Д.Сарангэрэл: Улс төрийн оноо авдаг тэтгэврийн зөрүүний асуудлыг бүр мөсөн арилгана
Д.Сарангэрэл: Улс төрийн оноо авдаг тэтгэврийн зөрүүний асуудлыг бүр мөсөн арилгана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.