/2022.09.26/: Украин АНУ-ын амласан NASAMS агаарын довтолгооноос хамгаалах зенитийн пуужингийн системийг (SAM) хүлээн авсан талаар Ерөнхийлөгч Володимир Зеленський CBS телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногт Пентагоны хэвлэлийн төлөөлөгч генерал Пэт Райдер АНУ хоёр сарын дотор NASAMS агаарын довтолгооноос хамгаалах хоёр системийг Украинд нийлүүлнэ гэж найдаж байна гэж мэдэгдсэн билээ.
"Ерөнхийлөгч Жо Байденд гаргасан эерэг шийдвэрт нь баярлалаа гэж хэлмээр байна. Мөн АНУ-ын Конгресс, бид NASAMS-ийг хүлээн авсан шүү" гэж төрийн тэргүүн онцлон тэмдэглэв.
Пентагоны хэвлэлийн албанаас тус мэдээллийг одоогоор баталж, эсвэл үгүйсгэж чадахгүйгээ тайлбарлажээ.
Наймдугаар сард АНУ-ын Батлан хамгаалах яам конгломерат Raytheon Technologies-тэй Украины Зэвсэгт хүчинд NASAMS зенитийн пуужингийн системийг 182.295.333 ам.доллараар худалдан авах гэрээ байгуулснаа зарласан ба шаардагдах хөрөнгийг “Украины аюулгүй байдалд туслах” зорилго дор хуваарилсан гэж тэмдэглэжээ.