/2022.09.23/: Хятад улс Украины мөргөлдөөний идэвхгүй ажиглагч болохгүй хэмээн мэдэгджээ.
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И НҮБ-ын Нью-Йорк-д болсон Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Европын холбооны дипломатч Жозеп Боррелтэй ярилцахдаа Бээжин Украины мөргөлдөөнд оролцож нөхцөл байдлыг хурцатгахгүй ч хажуугаас нь зүгээр харан суухыг хүсэхгүй байгаа талаараа мэдэгджээ.
Түүний хэлснээр "энэ сөргөлдөөн өргөжиж, сунжирах хандлагатай байгаа бөгөөд сөргөлдөөний сөрөг нөлөө улам бүр ноцтой болж байгаа. Мөн гал зогсоож, энхийн замаар зохицуулахыг тэргүүлэх чиглэлээ болгох нь зүйтэй" хэмээн тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ Гадаад хэргийн сайд Ван И "Хятад улс хайхрамжгүй, идэвхгүй ажиглагч биш. Гэлээ ч гал дээр тос нэмэхгүйгээр үүргээ гүйцэтгэсээр байх болно.Бид Европын Холбоо болон Европын тэргүүлэх орнуудын энх тайвныг тогтоохын тулд гаргаж буй бүхий л хүчин чармайлт, идэвх зүтгэлийг сайшаан дэмжиж байна” хэмээн яриандаа онцолжээ.