“Допингийн эсрэг үндэсний дүрэм“-ийг батална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Допингийн эсрэг үндэсний дүрэм“-ийг батална

/2022.09.21/: Допингийн эсрэг үндэсний дүрмийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газарт танилцуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Допингийн эсрэг үндэсний дүрэм бол спортын “Үндсэн хууль” гэж ойлгож болох юм. Үндэсний допингийн эсрэг байгууллага бүр үүнийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх ёстой бөгөөд өөрийн улсын хэмжээнд үндэсний допингийн эсрэг дүрмийг боловсруулан батлах үүрэг хүлээсэн байдаг.

Хуралд Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Биеийн тамир, спортын улсын хороог төлөөлж, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, МҮОХ-г төлөөлж, О.Одбаяр, Д.Одсүрэн, Олон улсын ба үндэсний спортын арбитр Э.Золжаргал, Олон улсын болон Азийн буудлагын холбооны эмнэлэг, допингийн комиссын гишүүн Н.Цогтсайхан нар оролцож байна.

Допингийн эсрэг дүрэм бол хүний эрхийг дээдэлсэн, тамирчны эрхийг хүндэтгэсэн, тэгш эрхийг хангах хүрээнд боловсруулагдсан дүрэм юм.

Э.Өнөржаргал: Давсны хэрэглээ их байгаа нь цус өтгөрөлтөд нөлөөлдөг
Э.Өнөржаргал: Давсны хэрэглээ их байгаа нь цус өтгөрөлтөд нөлөөлдөг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.