/2022.09.21/ Австрали улсын Брисбани хотод зохион байгуулагдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын хуралд “Дэлхийн зөн-Монголд” олон улсын байгууллагын шугамаар Төв аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч М.Даваасүрэн оролцлоо.
Тэрбээр энэхүү хуралд монгол хүүхдүүдээ төдийгүй Ази, Номхон далайн бүсийн орнуудын бүх хүүхдүүдийг төлөөлж, Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход хүүхдүүдэд ямар хэрэгцээ шаардлага байгаа, мөн тэд энэ чиглэлээр олон зүйлд хувь нэмрээ оруулж, илүү аюулгүй, эрсдэлгүй бүс, улс, орон нутгийг бий болгоход хувь нэмрээ оруулж чадах талаар дуу хоолойгоо хүргэсэн юм.
Түүнчлэн Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлж, тэдэнтэй хамтран ажиллах талаар Ази, Номхон далайн бүсийн Хүүхэд залуучуудаас улс орнуудын Засгийн газар, шийдвэр гаргачид, бусад хамтрагчдыг уриалсан уриалгыг хүргэх хуралдаанд оролцож санал, туршлагаа хуваалцлаа.