Ерөнхий сайд хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв

What Will Take Place in the Next 10 Days as Funeral Preparations Unfold for Queen  Elizabeth II? - 09.09.2022, Sputnik International

/2022.09.20/: ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабет 70 жил хаан ширээнд заларсны эцэст 2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр 96 насандаа таалал төгссөн бөгөөд Хатан хааныг сүүлчийн замд нь үдэх Төрийн оршуулгын ёслол энэ сарын 19-ний өдөр Вэстминстерийн сүмд болов.

Британид хамгийн сүүлд Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийг 1965 онд таалал төгсөхөд Төрийн оршуулгын ёслол хийж байжээ.

Төрийн оршуулгын ёслолд Монгол Улсыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр оршуулгын ёслолын өмнөх өдөр Хатан хааны шарилд хүндэтгэл үзүүлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсны сацуу Букингемийн ордонд болсон Хаан Чарльзийн хүлээн авалтад оролцсон юм.

Queen Elizabeth II funeral will take place on 19 September

Хатан хаан Элизабет нь Британийн түүхэнд хамгийн удаан буюу 70 жил хаан ширээнд заларсан бөгөөд энэ хугацаанд Британийн нийгэм, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн гэрч болж, тогтвортой байдал, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон. Хатан хаан ИБУИНХУ-ын төдийгүй 56 улсыг багтаасан Хамтын нөхөрлөлийн 14 улсынх нь төрийн тэргүүн байв.

Хатан хаан Элизабет хаан ширээнд залрах хугацаандаа Монгол-Британийн харилцаанд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Британи Улс нь Хатан хааны засаглалын үеэд 1963 онд өрнөдийн орнуудаас хамгийн анх манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон. Түүнчлэн 1990-ээд оноос эхлэн манай улсын ардчилал, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн.

Хатан хааны Төрийн оршуулгын ёслолд нийт 2000 хүн, тэр дундаа гадаадын 200 орчим улсын 500 гаруй дээд, өндөр зочид төлөөлөгчид оролцож, Британид сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй хамгийн том олон улсын арга хэмжээний нэг болов.

Эх сурвалж: ЗГ

Цэргийн ажиглагч офицерын сургалтыг НҮБ-аас хүлээн зөвшөөрлөө
Цэргийн ажиглагч офицерын сургалтыг НҮБ-аас хүлээн зөвшөөрлөө
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.