/2022.09.16/ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгаар энэ сарын 15-ны өдрийн 13:50-14:05 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас айлын хашаа, гэр усанд автжээ.
Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид очиж ажилласан байна. Тодруулбал, иргэн Э-гийн 4 ханатай гэр, иргэн Д-гийн 4 ханатай гэр, иргэн Н-ийн 4 ханатай гэр, суудлын автомашин усанд автсан байсныг тус бүр 5 метрийн урттай шуудуу ухаж усыг зайлуулсан байна.