М.Лхагвагэрэл дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Лхагвагэрэл дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө

/2022.09.16/: Токиогийн олимпод шагналт V байр эзэлж, өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, наадмаар улсын заан цолд хүрсэн М.Лхагвагэрэл амжилтаа ахиулсаар байна.

Тэрбээр Сербид үргэлжилж буй чөлөөт бөхийн ДАШТ-д учраа бүрээ ялсаар аваргын төлөө барилдахаар шалгарч үлдээд байна. Манай бөх шөвгийн 16-д Узбекистаны Х.Рахимовтой барилдах байсан ч учраа бөх нь гэмтэл авснаар дэвжээнд гарч ирээгүй. Харин шөвгийн наймд Казахстаны О.Болтиныг 4:2-оор хожин их шөвөгт шалгараад байсан.

Улмаар хагас шигшээд Гүржийн алдарт бөх, дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Гено Петриашвилиг 4:2-оор буулган авч, финалд барилдах эрхтэй болсон юм.

М.Лхагвагэрэл дэлхийн аваргын төлөө өөр нэг домогт бөх, олимп, дэлхийн аварга Туркийн Таха Акгультай барилдана.

Хоёр бөх Токиогийн олимпод хүрэл медалийн төлөө хүч үзэхэд Таха Акгульд ялагдаж байв. Харин энэ удаа эр бяр нь жагсаж яваа манай бөх даагаа нэхэх сайхан боломж гарч ирж байна. М.Лхагвагэрэлдээ амжилт хүсье.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын хороо

Эмэгтэйчүүдийн шигшээ баг дөрөвдүгээр байрт шалгарлаа
Эмэгтэйчүүдийн шигшээ баг дөрөвдүгээр байрт шалгарлаа
 
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.