/2022.09.16/: Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
9.00 цагт ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хурлын танхимд "Ургамлын био технологи-2022" эрдэм шинжилгээний хурал болно.
9.00 цагт цагт БОАЖЯ-нд Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр, “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай монреалийн протокол” хүчин төгөлдөр болсны 35 жилийн ойд зориулсан хэвлэлийн хурал болно.
9.00 цагт ЭМЯ-нд ЦХХХ-ны Н.Учрал Эрүүл мэндийн сайдтай уулзаж, цахим шилжилтийн талаар санал солилцоно.
9.30 цагт Монголын Уран зургийн галерейн хурлын танхимд “Монгол зураг” нийгэмлэгийн 20 жилийн ойл зориулсан “Монгол зураг судлал-Уламжлал, шинэчлэл” эрдэм шинжилгээний хурал болно.
9.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо, АШУҮИС-Эмгэг физиологийн тэнхим, “RMC” үр шилжүүлэн суулгах үндэсний төв, Монголын Нөхөн Үржихүйн Анагаах Ухаан, Үргүйдэл судлалын нийгэмлэгтэй хамтран “Aspect of human reproductive medicine” олон улсын хурал зохион байгуулна.
11.00 цагт Төмөр замын соёлын ордонд УБТЗ-аар үйлчлүүдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын "Хамтын ажиллагаа-2022" зөвлөгөөн болно.
11.00 цагт ҮСХ-ны байранд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна.
11.00 цагт “UG Palace”-т спортын бүх төрлийн нэгтгэсэн “Чүү Sport's Festival”-ын хэвлэлийн хурал болно.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын худалдаачдын холбоо ТББ-аас ХҮДС-ийг МУИС-тай нэгтгэж байгааг эсэргүүцэж, хэвлэлийн хурал хийнэ.
13.00 цагт Сүхбаатарын талбайд 32 дахь удаагийн “Үндэсний номын баяр”-ын нээлт болно.
13.30 цагт МҮХАҮТ-нд Бизнесийн ёс зүйн төвийн II шатны нээлт болно.