/2022.09.13/ Дорнод аймгийн Хэрлэн суманд байрлах сувиллын газрын ойролцоох голын эрэг дээр тоглож байсан 2 настай охин алга болсон гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 12-ны өдөр бүртгэгджээ.
Үүний дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас аймгийн Онцгой байдлын газартай хамтран эрэн хайх ажиллагаа явуулсан байна. Тухайн үед хамт явсан хоёр ах нь охиныг элсэн дээр тоглуулж үлдээгээд голын усанд орсон байжээ. Тэднийг гарч ирэхэд дүү нь алга болсон байсан бөгөөд голын ус руу орсон эсэхийг хараагүй байна.
Харамсалтай нь өнөөдөр өглөө 08:00 цагийн үед тус газраас 5 орчим км зайд тухайн хүүхдийг усанд хөвж, урсаж байхыг нэгэн иргэн харсан байна. Одоогоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа ажээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхэддээ гол усны аюул, болзошгүй осол, эрсдлийн талаар мэдээлэл өгч, хараа хяналт тавьж, орчны эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.