/2022.09.13/: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "ТЭРБУМ МОД" үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн 21 компани 608,000,000 мод тарьж ургуулахаар болсон.
Үүнээс 2022 онд 6,2 сая модыг тарихаар төлөвлөгөөнд тусгагдсан байна. Төлөвлөгөөний дагуу өнгөрсөн хавар тухайн уул уурхайн компаниуд нийт 1,2 сая модыг тарьжээ.
Монгол Улсын Засгийн газрын "Ногоон хөгжлийн сэргэлт" бодлогын хүрээнд аймаг бүрт 20 га газрыг гаргуулж мод тариулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Богдхан ууланд уул уурхайн 21 компани болон бусад аж ахуйн нэгжүүд нийлж 2,5 сая модыг тарьж ургуулах шийдвэрийг гаргалаа.
Мод тарих ажил удахгүй эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа гэв.
Эх сурвалж: БОАЖЯ