Харьков, Донецкийн есөн сая орчим хүн эрчим хүчгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харьков, Донецкийн есөн сая орчим хүн эрчим хүчгүй байна

Firefighters tackle a blaze

/2022.09.12/: Харьков, Донецк зэрэг зүүн бүс нутгийн есөн сая орчим хүн тог, цахилгаангүй байна.

Зеленський "Украин зүүн зүгт хурдтай сөрөг довтолгоо хийж 3,000 гаруй хавтгай дөрвөлжин км талбайг эргүүлэн авсан" гэж мэдэгдсэний дараа ийнхүү цахилгаан тасарчээ.

Харьков хотын дарга Игорь Терехов хэлэхдээ, Оросууд иргэний дэд бүтцэд халдсаны улмаас хотын ихэнх хэсэг нь эрчим хүч, усгүй болсон гэв.

Тэрээр үүнийг Украины армийн сүүлийн үеийн амжилтын өшөөг авах гэсэн Оросуудын хийж буй бузар булай, бүдүүлэг оролдлого гэж нэрлэжээ.

Ноён Терехов болон мужийн захирагч нар иргэдийг тайван байхыг уриалж, онцгой байдлын алба эвдрэлийг арилгаж, түймрийг унтраахаар ажиллаж байна гэв.

Хөрш зэргэлдээх Сумы мужийн захирагч хэлэхдээ, тус хотын зөвхөн нэг дүүргийн 130 гаруй суурин эрчим хүчгүй болсон тухай хэлэв.

Үүнтэй төстэй асуудал Днепропетровск, Полтава мужуудад бүртгэгдсэн байна.

Ерөнхийлөгч Зеленський цахилгаан тасалсны дараа олон нийтийн сүлжээгээр хийсэн мэдэгдэлдээ ОХУ-ыг иргэний дэд бүтцийг онилж "террорист ажиллагаа" явуулж байна гэж буруутгав.

"Даарч, өлсөж, тог, цахилгаангүй байх нь бидний хувьд Оросуудтай эв найрамдалтай байхаас аймшигтай, үхлийн аюултай зүйл биш" гэж тэр Telegram хуудсандаа бичжээ.

Ерөнхийлөгч Зеленський пүрэв гарагийн орой 1000 кв.км талбайг эргүүлэн авсан гэж мэдэгдэв. Энэ тоо бямба гаригийн орой 2000 хавтгай дөрвөлжин км болж, ням гарагт 3000 болж өссөн байна.

Сэтгүүлчдийг фронтын шугам руу нэвтрэхийг хориглосон боловч олон нийтийн сүлжээгээр цацагдсан хэд хэдэн бичлэгт Украины цэргүүд саяхан хүртэл Оросын эзэмшилд байсан хот, тосгонд байгааг харуулжээ.

Control map of eastern Ukraine

Украины зэвсэгт хүчин өнгөрсөн баасан гарагт гол хот болох Балаклия руу нэвтэрчээ.

ОХУ-ын мэдэлд байсан хамгийн чухал ханган нийлүүлэх хот болох Изюм, Купянскийг өнгөрсөн бямба гарагт мөн эзлээд байгаа юм. Хоёр хотоос цэргээ татаж байгааг Оросын Батлан хамгаалах яам баталж, энэ нь тэднийг "дахин цэргээ хувиарлах" бодлого гэж мэдэгдэв.

Изюм хотын дарга Валерий Марченко хэлэхдээ, гуравдугаар сард Орост эзлэгдсэнээс хойш тус хотын оршин суугчид анх удаа хот руугаа буцаж ирэх боломжтой боллоо гэв.

Тухайн хотоос хүн амын гуравны хоёр нь дүрвэсэн гэж тэрээр ВВС-д ярьжээ. Гэхдээ ихэнх оршин суугчид эрчим хүч, ус, харилцаа холбоогүй байгаа ч хотдоо буцаж очихыг хүсч байгаа аж.

Изюм бол Оросын армийн хамгийн том логистикийн төв байсан гэж тэр хэлээд, энэ хот нь Оросын армийн Донбасс муж дахь Славянск, Краматорск хот руу нэвтрэх гарц юм гэв.

Гэвч Орос улс тус улсын тавны нэг орчмыг эзэмшсэн хэвээр байна.

Украины Батлан ​​хамгаалахын сайд Олексий Резников Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа Оросын сөрөг довтолгоонд өртөж болзошгүйг анхааруулжээ.

Эх сурвалж: ВВС

Зам тавьж өгсөнгүй хэмээн галт зэвсгээр хий бууджээ
Зам тавьж өгсөнгүй хэмээн галт зэвсгээр хий бууджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.