Зам тавьж өгсөнгүй хэмээн галт зэвсгээр хий бууджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам тавьж өгсөнгүй хэмээн галт зэвсгээр хий бууджээ

/2022.09.12/: Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 11-ний өдрийн 12:31 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бурхантын аманд машинтай хүн буудсан” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад 47 настай, эрэгтэй "Б" гэгч нь Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ Corolla Fielder маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 44 настай, эрэгтэй "Б" гэгчийг шороон зам дээр зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар маргаж, "Сайга" загварын галт зэвсгээр түүнийг айлгах зорилгоор дээшээ нэг удаа буудсаныг шуурхай илрүүлэн галт зэвсгийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Завхан аймагт их хэмжээний ой хээрийн түймэр дэгдээд байна
Завхан аймагт их хэмжээний ой хээрийн түймэр дэгдээд байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.