“Хувьсаж буй боловсрол“ дээд хэмжээний чуулга уулзалт болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хувьсаж буй боловсрол“ дээд хэмжээний чуулга уулзалт болно

May be an image of text that says 'UNITED NATIONS TRANSFORMING EDUCATION SUMMIT 2022'

/2022.09.12/: НҮБ-ын Ерөнхий ассамблей энэ сарын 13-27-ны өдрүүдэд болно.

Энэ хүрээнд "Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалт есдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд болно. Дээд хэмжээний чуулга уулзалтад Монголын багийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахлан оролцох юм.

Энэ үеэр "Цахим шилжилт болон түншлэлээр дамжуулан суралцахуйг өөрчлөх нь" сэдэвт тусгай арга хэмжээг манай улс хариуцан зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээг UNESCO, UNICEF бидэнтэй хамтран зохион байгуулах юм.

"Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр

  • Нүүдэлчдийн цахим шилжилт
  • Цар тахлын үеийн сургууль буюу 5/9 зарчим
  • Үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилт
  • Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулсан туршлага зэргээс хуваалцах юм.

Эх сурвалж: БШУЯ

Нэр нь үл мэдэгдэх навчит ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ
Нэр нь үл мэдэгдэх навчит ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.