Нэр нь үл мэдэгдэх навчит ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэр нь үл мэдэгдэх навчит ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ

/2022.09.12/: Манай улсад сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл болон мансууруулах төрлийн үйлчилгээтэй өвс, ургамал түүх гэмт хэрэгт залуучууд оролцох явдал нэмэгдэж байна.

Жишээ нь өчигдөр 16:20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт "Сэлэнгэ-Улаанбаатар" чиглэлийн суудлын галт тэрэгний вагонд "Мансууруулах өвс биедээ авч явж байгаа 2 хүн байна" гэсэн дуудлага төмөр зам дахь цагдаагийн хэлтэст иржээ.

Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад Баянгол дүүрэгт оршин суух хаягтай 17 настай, эрэгтэй "Т", 20 настай, эрэгтэй "Э" нар нь одоогоор нэр тодорхойгүй 5 боодол бүхий ногоон өнгийн навчит ургамал биедээ авч явсныг илрүүлэн Төмөр зам дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Иймд энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байх, хууль бус ургамал түүж бэлдэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж эхэллээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж эхэллээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.