Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж эхэллээ

/2022.09.12/: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах цогц арга хэмжээг Эрүүл мэндийн яам авч хэрэгжүүлж байна.

Үүний нэг хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жил бүр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулах үйл ажиллагаа юм.

Есдүгээр сарын 10-ны өдөр 100 гаруй хүүхдийг ЭХЭМҮТ-ийн мэдрэл, зүрх судас, бөөр, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын эрхтэн судлал, удамзүй, үе мөч судлал, харшил, өсвөр үе, хэл засал, сэргээн засах, чих хамар хоолой, мэс засал зэрэг 15 төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулсан байна.

Шаардлагатай хүүхдүүдэд түнхний болон зүрхний хэт авиа, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн хэт авиан шинжилгээ, рентген шинжилгээг хийлээ. Энэхүү үзлэг оношилгоо үргэлжлэн хийгдэх бөгөөд жил бүр тогтмол хийгддэг байхаар төлөвлөн ажиллаж байна.

Украины амжилт, Оросын бүтэлгүйтлийн долоо хоног болж өнгөрлөө
Украины амжилт, Оросын бүтэлгүйтлийн долоо хоног болж өнгөрлөө
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.