/2022.09.09/: Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойн хүрээнд “БАРИЛГА, ОРОН СУУЦ -2022” үзэсгэлэн яармаг "Тогтвортой хөгжилд хамтдаа" уриан дор “Мишээл экспо төв”-д нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд шинэ орон сууц, амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт 120 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож, бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны төслүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулж байна.
Үзэсгэлэнгээс компанийн болон аж ахуй нэгжийн хувь зээлд хамрагдах боломжтой Улаанбаатар хотод захиалга авч буй хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдтэй танилцахаас гадна амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг үзэж, шилдэг реакторуудаас зөвлөгөө авах боломж нээлттэй байна.
Үзэсглэн яармаг 2022 есдүгээр сарын 09-11-ний өдрүүдэд Мишээл экспо төвд үргэлжилнэ.
Эх сурвалж: БХБЯ