ЕБС-ийн дунд, ахлах ангийнхан сурах бичгээ 12400-21000 төгрөгөөр түрээслэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕБС-ийн дунд, ахлах ангийнхан сурах бичгээ 12400-21000 төгрөгөөр түрээслэж байна

Хятадад сурах бичиг хэвлэсэн “Очир пресс”-т хариуцлага тооцохгүй нь

/2022.09.09/: Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг үнэ төлбөргүйгээр, дунд, ахлах ангийн сурагчдад багцын түрээсээр тус тус сургуулийн номын сангаар дамжуулан хэрэглүүлдэг.

2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудад :

  • Бага ангийн 29 нэрийн 1,196,000 ширхэг сурах бичиг
  • 1-р ангийн казах хэлний, 5 нэрийн 12500 ширхэг
  • Тусгай хэрэгцээт боловсролын 2500 ширхэг
  • Дунд, ахлах ангийн 102 нэрийн 1,048,500 ширхэг сурах бичиг, 2,259,500 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлж эхлээд байна.

Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ангийн сурах бичгүүд аймаг, дүүрэгт 100 хувь хүргэгдсэн бөгөөд 2-5 дугаар ангийн сурах бичгийн түгээлт 70 хувийн явцтай байна.

Харин 6-9 дүгээр ангийн сурах бичгүүд есдүгээр сарын 15-ны дотор орон нутагт хүргэгдэх гэрээтэйгээр хэвлэлтийн ажил хийгдэж байна.

Монгол улсын засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 98 дугаар тогтоолыг хэргжүүлэх хүрээнд БСШУС-ын сайдын 2019 оны А/302 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам”-ыг баталсан байдаг.

Энэхүү журмын дагуу 6-12 дугаар ангийн сурагчид хичээлийн жилийн туршид 10-15 нэр төрлийн сурах бичгийг багцаар нь 12400-21000 төгрөгөөр түрээслэн хэрэглэж байна.

Эх сурвалж: БЕГ

Хятадын эдийн засгийн уналт энэ хэвээр удаж магадгүй
Хятадын эдийн засгийн уналт энэ хэвээр удаж магадгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.