Хятадын эдийн засгийн уналт энэ хэвээр удаж магадгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын эдийн засгийн уналт энэ хэвээр удаж магадгүй

The Dangers of China's Decline as a Great Power

/2022.09.09/: Хятад улсын эдийн засаг ноцтой байдалд хүрч байна.

Хятадад эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж, залуучуудын ажилгүйдэл дээд цэгтээ хүрч, үл хөдлөхийн зах зээл сүйрч байна.

Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ энэ зун болсон аймшигт ган гачгийн нөлөөлөлтэй тэмцэж байгаа бөгөөд үүний хажуугаар үл хөдлөх хөрөнгийн асар том салбар нь хэт их өрийн улмаас ганхаж эхэлжээ. Гэвч Бээжин Ковидийг тэглэх хатуу бодлогыг баримталснаар байдал улам дордож байгаа бөгөөд нөхцөл байдал энэ жил өөрчлөгдөх шинж тэмдэг алга байна.

Сүүлийн хоёр долоо хоногийн дотор найман мега хот бүрэн болон хэсэгчлэн хөл хоринд оржээ. Эдгээр томоохон хотуудад чухал үйлдвэрлэл болон тээврийн төвүүд байдаг аж.

China's GDP Data Hint at Heavy Cost of its Zero Covid Strategy - The New  York Times

Засгийн газрын статистик мэдээнд үндэслэн CNN-ийн тооцоолсноор БНХАУ-ын хэмжээнд наймдугаар сарын сүүлчээс хойш дор хаяж 74 хот хөл хорионы улмаас хаагдаж, 313 сая гаруй оршин суугчид хөл хорионд орсон байна. Goldman Sachs өнгөрсөн долоо хоногт тхөл хорионд орсон хотууд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 35 хувийг бүрдүүлдэг гэж тооцоолжээ.

Хятадын ахлах мэргэжилтэн Крэйг Синглтон хэлэхдээ "Бээжин Ковидгүй болох бодлогоос үүдэлтэй эдийн засаг, нийгмийн зардлыг шингээхэд бэлэн байгаа бололтой, учир нь өргөн тархсан халдвар, эмнэлэгт хэвтэх, нас барах зэрэг нь засгийн газарт илүү их аюул учруулж байна" гэж хэлэв.

БНХАУ-ын удирдагч Си Жиньпиний хувьд ирэх сард болох Коммунист намын хамгийн чухал их хурлаараа гурав дахь удаагаа сонгогдох гэж байгаа тул хууль ёсны байдлыг хадгалах нь урьд өмнөхөөсөө илүү чухал юм.

"Ши Жиньпиний улс төрийн ирээдүй тодорхой болсны дараа 2023 оны эхээр зарим бодлого зөөлөрч магадгүй ч намын их хурлын өмнө бодлогын томоохон өөрчлөлтүүд гарах магадлал багатай харагдаж байна" гэж Синглтон хэлэв.

Ирэх хэдэн сард эдийн засаг улам дордох болно гэж ANZ Research-ийн Хятадын ахлах эдийн засагч Рэймонд Юнг мэдэгдэв. Намын их хурал ойртох тусам орон нутгийн засаг захиргаа "ковидгүй болох бодлогыг нэн тэргүүнд тавьж, вирусын дэгдэлтийг зогсооход хамаг анхаарлаа хандуулах болно" гэж тэр нэмж хэлэв.

China's Widespread Lockdowns Will Bring an Economic Toll - The New York  Times

Эх сурвалж: CNN

Х.Болорчулуун: Дотоодын үйлдвэрлэлийг татварын бодлогоор хамгаалж, дэмжинэ
Х.Болорчулуун: Дотоодын үйлдвэрлэлийг татварын бодлогоор хамгаалж, дэмжинэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.