Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүний эрхийн сургалтыг олгож эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүний эрхийн сургалтыг олгож эхэлжээ

May be an image of 7 people, people sitting, people standing and indoor

/2022.09.09/: Хүний эрхийн Үндсэний Комиссоос үндэсний хэмжээнд “Хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сургалтыг Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймгийн 3000 гаруй эрүүл мэндийн салбарын эмч, эрүүл мэндийнг ажилтныг хамруулан (2022.09.06-09.26) зохион байгуулж байна.

Энэхүү сургалтаар эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлж, эрүүл мэндийн салбарын бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны бодитой, хүртээмжтэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилготой.

May be an image of 10 people, people standing and indoor

Мөн Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээ авах эрх, эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхээ эдлэх, эрхээ шаардах чадавхыг олгож байгаагаараа дээрхи сургалтын ач холбогдол оршиж байгаа юм.

Комиссоос өнгөрсөн онд хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээ сургалтын гарын авлагыг боловсруулан Эрүүл мэндийн хөгжлийн төвд багц цаг олгох сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлүүлсэн бөгөөд, оролцогчдод багц цаг олгож байна.

Эх сурвалж: ХЭҮК

“Соёлын орон зайг хамтдаа бүтээе” арга хэмжээ болно
“Соёлын орон зайг хамтдаа бүтээе” арга хэмжээ болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.