/2022.09.08/: Төрийн үйлчилгээг иргэдэд аливаа хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор иргэдтэй биечлэн уулзаж, асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэх чиглэлээр БОАЖЯ-ны газар хэлтсийн дарга нарыг яамны "Нэг цэг"-т биечлэн ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ үүрэг болгосон.
Энэ ажлын хүрээнд БОАЖЯ-ны газар хэлтсийн дарга, удирдлагууд тодорхой хуваарийн дагуу энэ 7 хоногоос эхлэн “Нэг Цэг”-т биечлэн ажиллаж, иргэд олон нийттэй уулзаж, нээлттэй мэдээлэл өгч ажиллаж байна.
Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 08-ны өдөр хуваарийн дагуу БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны газрын дарга А.Энхбат харьяа чиг үүргийн асуудлаар яамны “Нэг цэг”-т ажиллаж байна.
Иргэд та бүхэн тусгай дугаар 117 дугаарын утсаар шууд холбогдож болохоос гадна албаны 51-261966 дугаарын утсаар холбогдох асуудлын хүрээнд хандах боломжтой.
Эх сурвалж: БОАЖЯ