Уналт, таталтын эмийг Эрүүл мэндийн даатгалаас 100 хувь хөнгөлдөг боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уналт, таталтын эмийг Эрүүл мэндийн даатгалаас 100 хувь хөнгөлдөг боллоо

Weakened Turkish lira hits pharmacies, drug supplies in Turkey - Stockholm  Center for Freedom

/2022.09.07/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өгсөн үүрэгч чиглэлийн дагуу ЭМ-ийн сайд С.Энхболдын зүгээс уналт таталтын эмийг хөнгөлөх хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллажээ.

  • “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ”-г батлах тухай ЭМДҮЗ-ийн тогтоолыг шинэчилж 2022 оны долоодугаар сарын 04-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад тусгагдсан тархины саажилт, уналт таталттай хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг хүүхдэд /0-19 нас хүртэлх/ Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувиар хөнгөлөлт олгосугай” гэж тусгасан.
  • ЭМДҮЗ-ийн 2020 оны 13 дугаар тогтоолоор 11 ерөнхий нэршлийн 41 худалдааны нэршлийн эмийг 26 олон улсын нэршил бүхий 78 худалдааны нэршлийн эмийг тусгаж хүртээмжийг нэмэгдүүлсэн. Эдгээр эм нь насанд хүрэгдэд 70 хувь хөнгөлөгддөг боллоо.
  • Хүний эмийн зөвлөлийн ээлжит хурлаар 19 ерөнхий нэршлийн 44 нэршлийн эмийн импортын лиценцийг дэмжсэн бөгөөд үүнээс 14 ерөнхий нэршил дээрх тогтоолд тусгагдаж батлагдсан тул ЭМДЕГ худалдааны нэршлийг шууд нэмэхээр ажиллаж байна.

Уналт таталтын эмийг импоролсон байдал

  • 2022 оны долоодугаар сарын 26-ны өдрийн байдлаар Монгол улсад уналт таталтын 51 нэрийн эм бүртгэлтэй байна.
  • Дотооддоо 3 нэрийн уналт таталтын эсрэг эм үйлдвэрлэж, 48 нэрийн эмийг импортлож байна.

Эх сурвалж: ЭМЯ

ВИДЕО: НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө
ВИДЕО: НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө
 
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.