/2022.09.06/: "Парис ГРАН-ПРИ 2022" тэмцээний эмэгтэй -47 кг-ын жинд Паратаеквондогийн Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Х.Энхтуяа аваргын алтан медалын эзэн боллоо.
Тэрбээр Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнасангийн хамт оролцож, Парисын тэнгэрт Алтан соёмбот далбаагаа мандуулан төрийн дууллаа эгшиглүүлсэн сайхан мэдээг дуулгалаа.
Сонирхуулахад Парисын Гранпри тэмцээний "Аварга" Х.Энхтуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Эх сурвалж: МПХ